Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баян-Өлгий аймгийн Алтай сум "ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН" хүртлээ.

2023-06-09

Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээг Ховд аймгийн Булган суманд зохион байгуулж байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн эрэлхэг хилчин баатруудын үйлс, гавьяа дурсгасан арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож байна.
Энэ үеэр баатарлаг дайчин, хөдөлмөрч уламжлалтай Алтай сумыг "ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН"-оор шагнаж хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэлээ.
Мөн Говь-алтай аймгийн Эрдэнэ, Ховд аймгийн Булган, Баянхонгор аймгийн Баян-өндөр сумдыг шагнав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%