Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

2023-06-13

Хүний эрхий үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, комиссын ажилтан А.Балдангомбо, Баян-Өлгий аймаг дахь референт Л.Уранчимэг нараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 2023.06.12-13-ны өдрүүдэд ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа аймгийн удирдлага, ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын алба, ЗДТГ, зарим агентлагийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай орон нутгийн нөхцөл байдал, хүний эрхийг хангахад тулгамдаж буй асуудлын талаар уулзалт ярилцлага хийж, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог сурталчлах үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгнө.
Мөн үеэр Төрийн захиргааны албан хаагчид, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудад сургалт хийж, хуульч өмгөөлөгчид, сэтгүүлчид, ҮЭ-ийн сонгуульт ажилтан, идэвхтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүний эрх хамгаалагч иргэдтэй уулзалт хийх, иргэдийг хүлээж авч саналыг сонсох, гомдол мэдээлэл хүлээн авах, хүний эрхийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%