Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-05-30

Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" хөтөлбөрийн хүрээнд залуу сонгогчдод сонгуулийн мэдлэг олгох сургалтыг Баян-Өлгий аймагт 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулна.
Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш Баян-Өлгий аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек нар төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 3 модулийн 9 хичээлийн хүрээнд зохион байгуулж, сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг байгууллагуудын эрх, үүрэг зэрэг ойлголт, мэдлэгийг багаар ажиллуулах, эссэ илтгэл бичүүлэх, дүрд тоглуулах, дүрсжүүлэх зэрэг аргыг ашиглан явуулна.
Сургалтад ЕБС-иудын 11-р ангийн, 17 настай, нийт 25 сурагч хамрагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%