Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАРУУН БҮСИЙН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-05-26

БАРУУН БҮСИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтын чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран Алтай хотноо тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар нар нээж үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ажлын албаны албан хаагчдад зориулан боловсруулсан "Үндэсний сургалтын хөтөлбөр"-ийг таниулан сурталчлах хүрээнд энэ сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгаас нийт 100 орчим албан хаагчид хамрагдаж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Г.Золбаяр Засгийн газрын хуралдаанаар ИТХ-ын 2022 оны тайлангийн дүнг хэлэлцэж хүргүүлсэн зөвлөмж түүний хэрэгжилт сэдвээр, Удирдлагын академийн багш нар төсөл боловсруулах арга зүй, Гэрээний удирдлага, Өөрчлөлтийн удирдлага, Төр хувийн хэвшлийн түншлэл гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл зөвлөмж өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%