Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МИАТ орон нутаг руу нисэхээр болж, тийзний үнэ 50-70 хувь буурлаа.

2023-05-24

ЗГ-ын хуралдаанаас МИАТ орон нутаг руу нисэхээр болж, тийзний үнэ 50-70 хувь буурлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Есөн аймаг руу нисэх нислэгийн тийзний үнийг 50-70 хувь буурууллаа. Жишээлбэл, Баян-Өлгий рүү нисээд ирэхэд хоёр талдаа сая 650 мянган төгрөгөөр нисэж байгаа бол энэхүү шийдвэрийн дагуу 800 мянга орчмоор ниснэ. Увс, Ховд аймаг руу 600-650 мянган төгрөгөөр хоёр талдаа ниснэ. Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь руу нисэх тийзний үнэ буурч буй юм. Долдугаар сарын 1-ээс эхэлнэ.
МИАТ ХК ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 75 хүний суудалтай онгоцоор орон нутаг руу нислэг үйлдэнэ. Энэхүү үйл ажиллагаанд зориулж, МИАТ ХК-д нэг удаа навигацийн орлогоос татаас олгоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%