Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ АЛТАЙ УЛСЫН ЭЛ КУРУЛТАЙ БОЛОН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД УУЛЗАВ.

2023-05-19

Хоёр улсын худалдаа үйлдвэрлэл, хилийн боомттой холбоотой асуудлыг хэлэлцэх цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах, санал бодол солилцох зорилготой ОХУ-ын Бүгд найрамдах Алтай улсын Эл Курултай болон манай аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Засаг дарга А.Камелият, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хурлын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Базаргүл, БН Алтай улсын ИТХ-ын дарга бөгөөд Төлөөлөгчдийн тэргүүн Кохоев Артур Павлович, ИТХ-ын төлөөлөгч Мызин Айдар Аркадьевич, Алтай улсын Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын дарга Ложкин Сергей Алексеевич, Алтай улсын Хурлын хэвлэлийн Төлөөлөгч бөгөөд нарийн бичгийн дарга Попова Ольга Степановна, Алтай улсын ХАГ танхимын дарга Архипов Андрей Николаевич болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол, Оросын ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагааны түүхийг дүгнэн ярилцаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцааг өргөжүүлэх, бэхжүүлэхийн төлөөх харилцан хүсэл эрмэлзэлд тулгуурлан, харилцан ажил хэрэгч, найрсаг харилцаа холбоо худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын нөхцөл байдал, нөөц бололцоо, тээвэр, логистик талаар хамтран ажиллах санал бодлоо илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%