Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш.ХАВЫЛ ТОЛБО СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2023-05-17

Жил бүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн хошой аварга малчин өрх, аварга малчин өрх, аварга саальчин, тариаланчдыг шалгаруулсан.
Толбо сумаас аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хуаныш, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, Толбо сумын ИТХ-ын дарга Н.Өмирзах нар гардуулан өгч, баяр хүргэв.
Энэ жил Толбо сумаас аймгийн хошой аварга малчин өрх нэг, аймгийн аварга малчин өрх 12, аймгийн аварга саальчин 2 тус тус шалгарсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%