Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ ТӨВИЙН БҮСИЙН НЭЭЛТ-ТӨВ АЙМАГТ

2023-05-10

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “СОЁЛЫН СЭРГЭЛТ” аяныг өнөөдөр Төвийн бүсийн тулгуур төв, Төв сайхан нутгаас эхлүүлж байна.
Соёлын өвийн хэлхээг орчин цагийн соёлын бодлоготой нийцүүлэн улс орон даяар түгээх энэхүү аян 5, 6, 9, 10-р саруудад 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгоныг зорьж, мэлмий сонор баясгах урлагийн тоглолтыг орон нутгийн тайзнаа амилуулан, номын үр шимийг нийтэд хүргэн, соёлын албан хаагчдаа чадавхжуулах илтгэл сургалт зохион байгуулж, Монгол түүхийн улбаа болсон соёлын биет бус өвийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнг толилуулна.
Энэхүү соёлын бодлогын нандин хэлхээг дээдлэн, үл таслахын бэлгэдлээр Монгол Улсын Соёлын яам, харьяа 26 соёл урлагийн байгууллага СОЁЛЫН СЭРГЭЛТ аяныг улс орон даяар эхлүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%