Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2023-04-16

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион явуулдаг насанд хүрэгчдийн тойргийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион явагдлаа.
 
Тус барилдаанд нийт 21 бөх барилдсанаас
 
- 1 дүгээр байрт 19 даваа, 1 унаатай Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Дөрветханы Бейбит
- 2 дугаар байрт 19 даваа, 1 унаатай Цэнгэл сумын харьяат аймгийн арслан Мусатын Аманбек
- 3 дугаар байрт 17 даваа, 3 унаатай Улаанхус сумын харьяат сумын заан Болашахын Жандос
- 4 дүгээр байрт 16 даваа, 4 унаатай Ногооннуур сумын харьяат аймгийн начин Дамжилханы Алтынбек
- 5 дугаар байрт 15 даваа, 5 унаатай Бугат сумын харьяат аймгийн начин Хоранханы Оразахын
- 6 дугаар байрт 15 даваа, 5 унаатай Өлгий сумын харьяат аймгийн начин Махсатын Жанарбек
- 7 дугаар байрт 15 даваа, 5 унаатай Баяннуур сумын харьяат сумын заан Хыстаубайн Еркебек
- 8 дугаар байрт 13 даваа, 7 унаатай Ногооннуур сумын харьяат аймгийн начин Тохатаны Ардагер
- 9 дүгээр байрт 12 даваа, 8 унаатай Алтанцөгц сумын харьяат аймгийн начин Манарханы Өзгерис
- 10 дугаар байрт 10 даваа, 10 унаатай Улаанхус сумын харьяат сумын заан Даулетийн Бахытжан нар тус тус шалгарлаа.
 
Мөн сумын заан Б.Жандос “Аймгийн цолонд ойрхон бөх”, сумын начин А.Исатай “Уран барилдаант бөх”-өөр тус тус хүртлээ.
 
Шагналыг аймгийн ИТХ~ын дарга Ш.Хавыл гардуулж баяр хүргэж амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%