Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЖ БАЙНА.

2023-04-18

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулж байгаа байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг Баян-Өлгий аймагт эхлүүллээ.
 
Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, салбарын бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2023.04.18/ “Хүн бүр байгаль хамгаалагч" аяны нээлтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын танхимд зохион байгуулж байна.
 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд их онцлогтой зохион байгуулж байна. Энэ нь “Хүн бүр байгаль хамгаалагч” болж үр хүүхэд хойч үедээ илүү сайхан ногоон ирээдүйг үлдээхийг зорьж байна” хэмээсэн юм.
 
Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан, аймгийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор Ш.Баасандорж, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, Экологийн асуудал хариуцсан Эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч А.Серикжан, Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч К.Ёлка, Хилийн Цэргийн 0165-р ангийн Хилийн албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Ахжархын, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн И.Жулдыз, Н.Болатхан болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
 
Аяны нээлтийг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%