Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төв аймагт #АНЗААР аяныг эхлүүллээ.

2023-04-19

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд сумдад бүсчилсэн сургалтыг зохион байгуулах бөгөөд өнөөдөр Зуунмод суманд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн цагдаагийн газар, аймгийн ГБХЗХГ-аас тус суманд үйл ажиллагаа явуулдаг 53 төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулан нийт 1500 гаруй төлөөлөл 9 бүлэг болон оролцож байна.
Энэ үеэр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийг өгч ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн аяныг нээж хэлсэн үгэндээ Монгол орон, Төв аймаг хар тамхины төрлийн ургамал ургадаг тархац бүхий газар нутагтай учраас эцэг, эх асран хамгаалагч нарт энэ төрлийн мэдлэг мэдээллийг зайлшгүй өгөх нь зүйтэй байна. Мөн өсвөр үе, залуусын дунд дэлгэрээд буй электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хатуу хяналт тавих шаардлагатай байгааг онцоллоо.
Хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, хүсэл сонирхол, зан үйлийг нь #АНЗААРЬЯ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%