Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"БЭЛЧЭЭРИЙН ТАЛХАГДЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ БАРУУН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-04-10

УИХ-ын "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо"-оос Монгол улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтож буйтай холбогдуулан Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгаа.

Уг төслийн хүрээнд өнөөдөр /2023-04-10/ "Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн хэлэлцүүлэг Ховд аймагт болж байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын ХХААБ, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий  аймгийн малчид, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар, холбогдох салбарын төлөөлөл 200-аад хүн оролцож төслийн хүрээнд санал, байр сууриа илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%