СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Сумын ИТХ-ын Зөвлөгөөнийг өнөөдөр /2023.04.06/ боллоо. Уг зөвлөгөөнөөр сумын 2023 оны улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын явцын талаар, 2023 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны явц, мөн цагийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сумын Засаг дарга Б.Лхамсүрэн танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгч нараас асуулт асууж, цаашдын үйл ажиллагааг сайжруулах талаар саналаа илэрхийллээ. Мөн ИТХ-ын хөгжлийн хороодын ажлын төлөвлөгөөний дагуу суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгууллахаар боллоо.