Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"СОЁЛЫН ТӨВ-СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТӨВ" ЗӨВЛӨГӨӨНД 27 СУМДЫН СОЁЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ОРОЛЦЛОО

2023-04-06

Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулсан "Соёлын төв-Соён гэгээрлийн төв" мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнд 27 сумын соёлын төвийн ажилтан, албан хаагчид оролцлоо.
Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: Сумын соёлын төв гэдэг бол Сумынхаа иргэдэд үндэсний уламжлалт урлаг, түүх соёлыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, соёлын үйлчилгээг үзүүлдэг хамгийн чухал нэгж юм. Төв аймгийн нутгийн удирлагын байгууллагаас соёл урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, санхүү хөрөнгө оруулалтыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх талаар анхааран ажиллаж байгааг дурьдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%