Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОХУ-ЫН БНТУ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023-03-31

Өнөөдөр /2023.03.30/ ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын УИХ-ын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн байнгын хорооны дарга хатагтай Монгуш Ульяна Байыр-ооловна тэргүүтэй албаны төлөөллийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ОХУ-ын Бүгд найрамдах Тува улс, манай аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Манай аймгийн удирдлагууд дээрх саналыг хүлээн авч, бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцлоод энэ онд зохион байгуулагдах “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлдэг “GREAT ALTAI” спорт аялал жуулчлалын наадамд оролцохыг урилаа.
Мөн хатагтай Монгуш Ульяна Байыр-ооловна манай аймгийн олон угсаатны нэгэн төлөөлөл Тува иргэдтэй уулзах, INVEST KHOVD болон Худалдаа аж үйлдвэрийн танхимтай танилцана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%