Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, МЭДЭЭЛЭЛ СОНСОВ.

2023-03-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Татварын хэлтэст "Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээ зохион байгуулж үйл ажиллагаатай танилцах, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн ИТХ-аас баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих тухай мэдээлэл сонсох ажлын удирдамжийн дагуу өнөөдөр татварын хэлтсийн орлогын ногдуулалт, бүрдүүлэлтийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, түүний үр дүнтэй танилцлаа.
 
Арга хэмжээнд оролцсон Төлөөлөгч нар тус газрын ажлын төлөвлөлтийг сайжруулах тал дээр илүү их анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, чанар стандарт, үйлчилгээний соёлыг сайжруулахад чиглэсэн санал гаргаж, тус байгууллагын үйл ажиллагааг сайшааж, цаашид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%