Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

2023-03-28

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан нар өнөөдөр аймгийн Цагдаагийн газарт ажиллаж, 2023 оны эхний 2 сард бүртгэгдсэн гэмт хэргийн талаар болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ногоон бүс” төсөлтэй танилцлаа.
 
Түүнчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны санхүүжилтээр шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай цагдаагийн албан хаагч нарын энгэрийн камер, энгэрийн камерын бичлэг хуулах, хадгалах төхөөрөмж, дрон, ухаалаг дэлгэц, чанга яригч зэрэг тоног, төхөөрөмжүүдийг тус Цагдаагийн газрын удирдлагууд болон албан хаагчдад гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%