Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сумын спортын ордон хамтран 3 сумын 5 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, бөхийн барилдаан, шатар гэсэн 4 төрлийн спортын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 3 сумын 5 сургуулийн 100 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдлөө.
Төрөл тус бүрд эхний гурван байранд шалгарсан тамирчдыг медаль, өргөмжлөл, багийн нийлбэр дүнгээр шалгарсан багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Нийлбэр дүнгээр:
- 1-р байр Шарын гол сумын 2-р сургууль
- 2-р байр Хонгор сумын 14-р сургууль
- 3-р байр Шарын гол сумын 6-р сургууль тус тус шалгарлаа.