Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023-03-17

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулжээ. Уг төвийн үйл ажиллагааг нийслэл хотод жишиг болгон, үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлийг хэрхэн илрүүлж байгаа сайн жишгийг судлахаар өнөөдөр Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Г.Жанчив нар “Камерын хяналтын нэгдсэн төв”-д ажиллаж, үйл ажиллагааны талаар мэдээллийг сонслоо.
Уг төв нь эхний ээлжинд дүүргийнхээ 1 дүгээр хороог ногоон бүс болгон 61 цэгт 145 чиглэлийн камерын суурилуулсан. Ингэснээр гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан байна. Ногоон бүс төслийн хамрах хүрээг нэмэгдүүлэн 2 болон 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 117 цэгт 296 камер тавьж бүрэн ашиглалтад оруулжээ. Мөн төслийн хүрээнд телехяналтын нэгдсэн төвөөс гадна дүүргийн цагдаагийн газрын дарга, хороодын хэсгийн байцаагч нар ажлын өрөөнөөс өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн камерыг бүрэн хянаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой ажээ.
Чингэлтэй дүүргийн нийт 51.7 га талбай бүхий нутаг дэвсгэр камерын бүрэн хяналтанд орж “Ногоон бүс” болсоноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн тэргүүн туршлага болохуйц ажил болжээ.
Туршлага судлах ажлын хүрээнд Төв аймгийн Зуунмод хотыг бүрэн камержуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн үзүүлэлт, чанар, төсөв хөрөнгийн талаар судалж танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%