Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУГИЙН УРИЛГААР АЙМГИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023-02-10

 
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг даргын орлогч В.Мөнхбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батцэцэг, “Хятад-Монголын найрамдалт нийгэмлэг”-ийн тэргүүн С.Баатар нар БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрутай албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньру Монгол, Хятад улсын найрамдалт харилцааг цар тахлын дараах жилүүдэд өндөр дээд хэмжээнд үргэлжлүүлж, худалдаа, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлж, Архангай аймгийн удирдлагууд Элчин сайдын яаманд биечлэн айлчилж байгаад талархал илэрхийллээ.
Архангай аймгийн хөдөө аж ахуй, нийгэм, соёлын салбарт эртнээс хамтын ажиллагаатай байсан БНХАУ, Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд аймгийн удирдлагууд мөн талархал илэрхийлж ажил хэргийн тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Тодруулбал малын түүхий эд боловсруулах үйлдвэр, түүхий эдийг нэмүү өртөг шингээж зах зээлд нийлүүлэх, цаашлаад хилийн чанадад гаргахад хөрөнгө оруулагч нартай холбох, татах, аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх Өргөөтийн талд төлөвлөгдөж байгаа наадмын талбайн бүтээн байгуулалт, тохижилтын ажилд хамтран оролцож, дэмжлэг үзүүлэх зэрэг санал дэвшүүлэв.
Аялал жуулчлалын гол бүс нутаг, мал аж ахуйгаараа улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн эдийн засгийг тэлэх нөөц боломжууд, хүний хөгжлийг дэмжих ажил хэрэгч санаачилгыг дэмжиж ажиллана.
Аймгийн удирдлагуудын урилгын дагуу энэ хавар Архангай аймагт албан айлчлал хийж, тавьсан саналуудтай биечлэн танилцахын зэрэгцээ цар тахлаас өмнөх жилүүдэд тасралтгүй зохион байгуулж ирсэн БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг төрийн албан хаагчид, сумдын дунд зохион байгуулах тухайгаа Элчин сайд Цай Вэньруу хэлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%