Шарын гол сумын ИТХ-ын Зөвлөлийн 2023 оны анхны хурал 71.4 хувийн ирцтэй өнөөдөр
/2023.02.13/ хуралдаж Сумын 2023 оны мал, амьтныг шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх ажлын төлөвлөгөөг батлах тухай, Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай, Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн түүхт 60 жилийн ойг тэмдэглэх тов тогтоох саналыг дэмжих тухай, сумын ИТХ-ын хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай, ИТХ-ын ажлын албаны дотоод журам шинэчлэн батлах тухай, Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг дүгнэх тухай, ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай гэсэн 8 асуудлуудтай тус тус танилцаж, Сумын ИТХ-ын даргын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 13 дугаар хуралдааныг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.