Шарын гол сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 13 дугаар хуралдаан
70.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал нээж үг хэллээ. Хуралдааны дэд даргаар төлөөлөгч М.Мөнхбаяр, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч Г.Саруултуяа, Ч.Туяа, О. Наранчимэг нар сонгогдон ажиллалаа.
Тус хуралдаанаар “Сумын 2023 оны мал, амьтныг шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх ажлын төлөвлөгөөг батлах тухай”, “Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай”, “ИТХ-ын ажлын албаны дотоод журам шинэчлэн батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай” гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.