Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2023-01-26

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2 зааснаар аймгийн ИТХ-ын даргын дэргэд “Орон нутгийн зөвлөл” ажилладаг.
Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь төрийн 23 байгууллагын удирдлагаас бүрддэг.
Тус зөвлөл 2023 онд Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр 20 гаруй ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, зөвлөлийн гишүүдээр /2023.01.26/ хэлэлцүүллээ.
Энэ үеэр Аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Пүрэвганди 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг чанд боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанаар Жаргалант сумын гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийхэд шаардагдах 60 сая төгрөгийг баталсан.
Ингэснээр орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга замыг хэрэгжүүлснээр ирээдүйд тохиолдож болох аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах боломж бүрдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%