Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР 2023 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, АНХААРАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2023-02-10

27 сумдын удирдах ажилтаны сургалт зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагаас 2022 онд хийсэн ажил, 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа”-ны талаар илтгэл мэдээдэл хийлээ.
Мэдээлэлд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нутгийн өөрөө удирдах байгууллагууд харилцан бие биедээ хяналт тавихгүй, удирдлагын хувьд хэвтээ тогтолцоотой, Үндсэн хуульд зааснаар бие даан шийдвэр гаргадаг байгууллага боловч ажил төрлийн хувьд харилцан мэдээ мэдээлэл солилцох, судалгаа дүгнэлт хийх, сум байгууллагад ажиллах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр ажиллах боломжтойг дурдан цаашид сумдын ИТХ, Засаг дарга нар 2023 онд дараах чиглэлээр анхаарч ажиллахыг зөвлөлөө:
1.Сум, багийн ИТХ-ын төлөөлөгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилтот сургалтуудыг тогтмол зохион байгуулж, бусад аймаг, сумдын туршлага судлуулах
2.Сумын ИТХ, Засаг даргын хамтын ажиллагааг нягтруулж, хуралд асуудал өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх ажлуудыг уялдуулах. Сумын Засаг дарга, ЗДТГ-аас Хуралд үйлчлэх, бодлогын нэгдмэл байдлыг хангах
3.Хурлын хороодыг Хууль тогтоомж болон хурлын шийдвэрийг сурталчлах, мэдээлэх, шийдвэрийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалт, иргэд олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад идэвхтэй оролцуулах, жилийн төлөвлөгөөтэй ажиллуулах
4.Сумын ИТХ-аас батлагдан гарах бодлого, шийдвэрийн төслүүдээр иргэдээс санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулж, иргэдийн оролцоог хангах
5.Сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн өдрийг зохион байгуулж, Төлөөлөгчдөөр аймгийн болон сумын ИТХ-ын бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах, тайланг нь жилд 1 удаа сонгогчдод тавиулах
6.Сумын ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан баталж байх, ИТХ-ын зөвлөлийн Хурлыг тогтмол хуралдуулах
7.Сумын ИТХ-аас сүүлийн 20 жилд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тогтоолд хяналт шинжилгээ хийж, ач холбогдлоо алдсан тогтоолыг хүчингүй болгох, зарим тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх
8.Сумын тухайн жилийн төсөв батлуулахын өмнө төсвийн хяналтын сонсголыг жил бүр хийх, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар багийн иргэд, олон нийтэд нээлттэй санал асуулга, хэлэлцүүлэг явуулж, тэдний саналыг тусгах
9.Сумдын ИТХ-уудаас БИНХ-уудад үзүүлэх мэргэжил арга зүйн туслалцааг нэмэгдүүлж БИНХ-д хуулиар олгогдсон эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллахад нь бүхий л талаар дэмжлэг үзүүлэх
10.Бүрэн, Өндөрширээт, Заамар сумын ИТХ-ууд нөхөн сонгуулийг хуулийн хугацаанд явуулж, мэдээ тайланг аймгийн Сонгуулийн хороо болон СЕХ-нд хүргүүлэх
11.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хууль бус хандив, бэлэг авахгүй байх, Төлөөлөгчид болон улс төрийн албан хаагчдын ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд бүртгэж авах, тайланг мэдээг хугацаанд нь аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлэх
12.Орон нутгийн өмч хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулж аливаа тайлан мэдээний үнэн зөв байдлыг хангахад анхаарах
13.Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, ой угтсан ажил арга хэмжээг идэвхтэй зохион байгуулах зэрэг болно.
Дээрх үүрэг, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн төрийн амаргүй бөгөөд нэр хүндтэй албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойдоо ажил, хөдөлмөрөөрөө түүчээлэн оролцохыг уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%