Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨВ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-01-13

 
Монгол улсын Үндсэн хуулийг түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад батлан гаргаж байсан бөгөөд Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлсон байдаг.
Одоогоос 31 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын сум бүрээс сонгогдсон Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг батлалцсан түүхтэй.
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Төв аймгаас 30 депутат оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулж байжээ. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан Аймгийн ИТХ болон Засаг даргын зүгээс Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон хувь нэмрээ оруулсан ахмад депутатууддаа хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%