Дархан-Уул аймгийн ЗДТГ, Европын Комисстой байгуулсан (CLO-LA/2021/428-390) гэрээний дагуу Европын холбооны буцалтгүй тусламжаар “Найрамдал” төсөл хэрэгжиж байна.
Иргэдийн оролцоот засаглал зорилт-2 төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах болон Төрийн захиргааны байгууллагын удирдлагууд, Иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн зорилтот бүлгүүүд, энтрепренерүүдийн төлөөллийг оролцуулсан “Дархан форум” байгуулахаар ажиллаж байна. Тус хуралдаанд Шарын гол сумын ИТХ-ын төлөөлөгч Ч .Туяа оролцлоо.