Шарын гол сумын 2023 оны анхны буюу ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 12 дугаар хуралдаан 70.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал нээж үг хэллээ. Хуралдааны дэд даргаар төлөөлөгч Б.Амангелди, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч Б.Болат, Э.Доржсүрэн, Н.Баттулга нар сонгогдлоо.
Тус хуралдаанаар “Эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай” асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.