Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ондар Сергей Конзан-оолович тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт айлчилж байна.

2022-12-14

2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Ондар Сергей Конзан-оолович тэргүүтэй төлөөлөгчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд хүлээн авч уулзлаа.
2022 оны 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулагдсан НӨУБ-ын 30 жилийн ойн арга хэмжээнд ИТХ-ын даргын урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Дээд хурал / Парламент/ дарга Кан-оол Тимурович Даваа, Монгол Улсаас ОХУ-ын Кызыл хотноо суугаа Ерөнхий консул Ч.Ганболд нар оролцох үеэр Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар хүлээн авч уулзаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мах махан бүтээгдэхүүнийг хил гаалиар түр хугацаагаар нэвтрүүлэх, өвс тэжээлээр харилцан солилцох асуудлыг холбогдох байгууллагад уламжлах, судлан шийдвэрлэх саналыг дэвшүүлсэн.
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Дээд хурал /Парламент/-ын дарга К.Т.Даваа энэхүү хүсэлтийн дагуу Тува улсын Засгийн газрын тэргүүнд албан бичиг хүргүүлсний үндсэн дээр Тува улсын Засгийн газраас Хөдөө Аж Ахуйн сайд Ондар Сергей Конзан-оолович-оор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%