Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОНЦГОЙ КОМИССООС ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ СУМДАД АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.

2022-12-12

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр Баянхангай сумын нийт нутаг, Баяндэлгэр сумын ихэнх хэсэг, Эрдэнэ, Архуст, Баян, Дэлгэрхаан сумдын нэлээд газар, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан, Бүрэн, Эрдэнэсант, Баянчандмань сумдын зарим нутаг зудын их эрсдэлтэй гарсан байна.
Мөн өдрийн байдлаар Эрдэнэ суманд цасны зузаан 22 см, Мөнгөнморьт, Баян, Алтанбулаг сумдаар 8-12 см, бусад сумдын нутгаар 2-6 см зузаан цастай байв. Угтаалцайдам суманд цасны нягт 0.32 г/см3, бусад сумдын нутгаар 0.11-0.23 г/см3 нягттай байгаа юм. Лүн сумын нутгаар 1-4 балл, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 5-9 баллын сэвсгэр зөөлөн цасан бүрхүүлтэй байна.
Баян суманд зарим газартаа мөстсөн битүү 10 баллын цастай ба бусад сумдын нутгаар зарим газартаа хунгарласан жигд битүү 10 баллын цасан бүрхүүлтэй байна.
Иймд өвөлжилт хүндэрсэн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баян, Дэлгэрхаан, Баянжаргалан сумдад нийт 5000 боодол өвсийг 50 хувь хөнгөлөн 4000 төгрөгөөр, 27 суманд 125 тонн хүчит тэжээлийг үйлдвэрийн үнээр нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%