Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАРУУН АЙМГУУДЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-11-18

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, арга зүйн зөвлөгөө болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга, дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд ажлын сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрээ тодорхойлж, санал солилцох уулзалт Говь-Алтай аймагт боллоо.
Тус уулзалтад манай аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн /ХБОЭГХУСДЗ/ гишүүд оролцлоо.
Уулзалтыг зохион байгуулснаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд ажлын сайн туршлагаа танилцуулж, түгээх, талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэдлэг мэдээллээ солилцож, харилцан бие биенээсээ суралцах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж гарц шийдлийг олох боломж нөхөцлийг бий болгож байгаа чухал ач холбогдолтой юм.
Арга хэмжээнд Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн ИТХ, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гаалийн газар болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёоны бүсийн салбарын ажилтнууд зэрэг 50 гаруй алба хаагчид оролцож, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, чиглэл, учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд уриалга гарган ажиллахаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%