Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХАНГАЙ АЙМГИЙН БАТЦЭНГЭЛ СУМЫН БАЯН-УУЛ БАГИЙН НУТАГТ НИЙСЛЭЛ ХҮРЭЭ СУУРЬШИН БАЙСАНД ЗОРИУЛЖ БОСГОСОН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ

2022-10-21

Их Хүрээ 1719-1779 онд нийт 21 удаа нүүж байжээ. Их хүрээ анх жил бүр, жилдээ хэд хэдэн удаа нүүж байсан бол сүүлдээ сүм, дуган зэрэг олон барилгатай болж хүрээгээ тэлснээр, тэр бүр нүүж явахад төвөгтай болсон тул 5-10 жил суурин суух болсон байна. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Их хүрээ нь Архангай аймгийн Өгийнуур сумын Орхоны хөндийд Хутагтын өргөө 1640-1654 онд, Төвшрүүлэх сумын Хөх сүмийн туурийн дэргэд 1700-1719 онд суурьшиж байжээ. Тэдгээр сумуудад гэрэлт хөшөө босгосон байна.
1722-1723 онд Батцэнгэл сумын Баян-уул багт Их хүрээ суурьшиж байжээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А/1024 тоот захирамж гаргаснаар энэхүү гэрэлт хөшөөг босгож, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрэлт хөшөөний ёслолын арга хэмжээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч З.Төмөртөмөө, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Батцэнгэл сумын Засаг дарга Ц.Зоригтхүү, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Жамц, Монголын Бурхан Шашинтны Тэргүүн гавж, доктор Ц.Отгонбаяр нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%