СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Сумын ИТХ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/06 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус аравдугаар хуралдааныг өнөөдөр буюу /2022.10.20/ зарлан хуралдууллаа.
Танхимаар 20 төлөөлөгч, цахимаар 2 төлөөлөгч тус тус оролцож хуралдааны ирц 81,4% ирцтэй эхлэв.
Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Л.Даваасүрэн, Бичиг баримт боловсруулах комиссын даргаар төлөөлөгч Г.Саруултуяа, гишүүдээр М.Амангельд, М.Амартүвшин нар сонгогдон ажиллалаа.
Тус хуралдаанаар “2023 онд газар өмчлүүлэх газрын байршил талбайн хэмжээг тогтоох тухай ” асуудлыг хэлэлцэн баталлаа.