Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЦАЙНЫ ЗАМЫН ҮЙЛ ЯВЦ БИЕТ БУС СОЁЛЫН ӨВ” СЭДЭВТ ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III ХУРАЛ БОЛЛОО

2022-09-29

“Цайны зам” өв соёлын наадмын хүрээнд Аймгийн ИТХ, ЗДТГ, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль хамтран зохион байгуулсан “Цайны замын үйл явц биет бус соёлын өв” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл хэлэлцлээ.
Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаанд суурилсан бүтээл, үр дүн, гарц шийдэл чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эрдэм шинжилгээний хурлаар Цайны зам дахь Орос, Хятадын өрсөлдөөн, Монгол ахуй, соёл, Баруун бүс нутагт шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна.
Гуравдах жилдээ зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хурлын үр дүнд Цайны замын үүсэл хөгжил, түүнийг дагасан худалдаа, наймаа, цайны замыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон угсаатнуудын өв соёлын үүсэл хөгжил, түгээн дэлгэрүүлэлтийн талаарх судалгааны ажил эрчимжиж олон нийт тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байгааг талууд онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%