Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 169 ӨРХИЙГ ГЭРТЭЙ БОЛГООД БАЙНА

2022-09-16

Зорилтот бүлгийн өрхүүдийнхээ аж байдлыг дээшлүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн, хүн бүр гэр бүлдээ ая тухтай, эрүүл энх амьдрах боломж нөхцөлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлдэг “гэр” төслийн хүрээнд 2019-2021 онд 320,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 27 сумын 139 өрхийг гэртэй болгосон билээ. Тэгвэл өнөөдөр мөн 22 сумын 30 өрхийг өргөө цагаан гэртэй болгож буй сайхан үйл явдал боллоо.
Амгийн засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, иргэдийнхээ ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж буй ажлуудын нэг юм” гэлээ .
Энэхүү гэр нийлүүлэх үйл ажиллагааг “Зүүнсайн” ХХК 97,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж нийлүүлсэн байна.
Шинэхэн гэрүүдийг аймгийн удирдлагууд эздэд нь гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%