Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2022-09-09

 
Монгол улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Монгол улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд Архангай аймагт төрийн захиргааны байгууллага, агентлагийн удирдах ажилтнуудад Төрийн албаны шинэтгэл, үнэт зүйлс ба төрийн албан хаагчийн ёс зүй сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Батжаргал нээж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг илтгэлээрээ үргэлжлүүллээ.
Б. Баатарзориг: Архангайнхан онцлогтой ард түмэн. Монгол төрийн ачааны хүндийг Архангайчууд үүрч ирсэн.
Өнөөдөр ч аймгийн Засаг даргаас эхлээд орон нутгаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн залуусыг хараад бахархаж байна.
Удирдах ажилтнууд та бүхэн өөрчлөлтийг өөрөөсөө хийгээрэй. Хүнээс илүү хөдөлмөрлөсөн хүн нөхдөөсөө илүү амьдардаг. Нэг хүний ёс зүй, хичээнгүй байдлаас байгууллага цаашлаад орон нутгийн тань хөгжил дэвшил шалтгаална шүү хэмээн захилаа.
Төрийн албаны шинэтгэл, үнэт зүйлс ба төрийн албан хаагчийн ёс зүй сэдэвт сургалт бүтэн өдөр үргэлжлэх юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%