Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2022.09.05-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУСГАЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛГААЖУУЛЛАА.

2022-09-06

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 160 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлсэн бөгөөд бүртгэл 2022.08.29-30-ны өдрүүдэд цахимаар хийгдэхэд 60 иргэн хамрагдсан байна. 

Салбар зөвлөлийн 2022 оны58 дугаар тогтоолоор байгуулагдсан тусгай шалгалтын комисс, ажлын хэсэг 08 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Тусгай шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг танилцуулж, гишүүдийг үүрэгжүүлэв.
2. 60 иргэний бүртгэлийг нэг бүрчлэн нягтлан хэлэлцээд тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хангасан 37 иргэнийг 33 ажлын байранд өрсөлдөхүүлэхээр шийдвэрлэж, Хүсэлтээ илгээгээгүй 8, өөр орон нутгийн нөөцөд бүртгэлтэй 2, тухайн албан тушаалын боловсрол, мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй 5, ТЖАХ бүртгүүлсний улмаас бүртгэлээс хасагдсан 1, материалын бүрдэл дутуу 7,  нийт 23 иргэнийг шалгалтад оролцох боломжгүй гэж үзэн бүртгэлийг цуцаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%