Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болох 50 ортой төрөх эмнэлгийн барилгын шав тавилаа

2022-05-26

Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болох 50 ортой төрөх эмнэлгийн барилгын шав тавилаа. Шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, аймгийн удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, барилгын гүйцэтгэгч “Клаймакс интернэйшнл” ХХК-ний удирдлага, хамт олон оролцсон юм.

Төв аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд үүний 1000 орчим нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж байна. Мөн жилдээ 200 гаруй эх кесаров мэс заслын заалттай төрж байгаа юм. Төрөх эмнэлэг нь эхийг төрүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн өвчлөлийг давхар эмчилдэг тул өнөөдрийн энэхүү 50 ортой төрөх эмнэлэг нь маш олон жилийн хүлээлттэй, цагаа олсон ажил боллоо гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.

Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас нийгмийн салбарын барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж, өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт 9.1 тэрбум, үүнээс орон нутгийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Заамар сумын Хайлааст багийн ЭМТ-ийн шинэ барилга, Эрдэнэсант, Алтанбулаг сумын ЭМТ-ийн өргөтгөл, их засвар зэрэг 6 суманд Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр байгуулаад байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн 2021 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандарт хангалтыг 72,5 хувьд хүргэж, суурь түвшнээс 10 гаруй хувиар нэмэгдүүллээ. Мөн тус салбарын хүний нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх, чадавхжуулахад анхаарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэж 2018-2021 онд 77 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон байраар хангаж, “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд 19 оюутан залуусын сургалтын төлбөрийн тодорхой хувийг шийдвэрлэн, сум, орон нутагтаа ажиллуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%