Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төсөв санхүү эдийн засаг хөгжлийн хороо хуралдлаа

2022-05-24

Аймгийн ИТХ-ын Төсөв санхүү эдийн засаг хөгжлийн хороо хуралдаж жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн Төрийн аудитын газрын тухайн жилийн аудитын тайлантай танилцах чиг үүрэг бүхий төсвийн газруудад чиглэл өгөх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, төлөвлөлттэй танилцах чиглэл өгөх асуудлуудыг 2022 оны 05 сарын 31-ний өдөр дахин хэлэлцэхээр боллоо.
Тус хорооны даргаар Ч.Мөнхбат, гишүүдэд Д.Мөнхбат, О.Билэг-Өрнөх, Г.Оролмуу, Н.Лхагвадорж, Р.Нямдорж, Д.Өлзийсайхан, З.Жаргалсайхан, Г.Галсандорж нар ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%