Нэгдүгээрт хүүхэд - "Үйлдлээрээ үлгэрлэе" сарын аяны хүрээнд ЕБС-ийн сурагчид өөрсдөө санаачлан санал гаргаж хүүхдийн зөвлөгөөнийг насны 3 ангилалаар зохион байгууллаа. Сумын ИТХурлын нийгмийн бодлогын хорооны Төлөөлөгч нар, мөн ГХУСАЗЗ-ийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд оролцож хүүхдүүдээс гаргасан санал санаачлагыг сонслоо. Мөн дотуур байрны сурагчдаас ирүүлсэн саналын дагуу ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо дуу өсгөгч болон босоо тольны мөнгийг сургуулийн нийгмийн бодлогын ажилтан, байранд суудаг сурагчдын төлөөлөлд гардуулан өгөв .