Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ХОРООДЫН ДУНД СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-05-23

 Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан, ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хурлын Хот суурин, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хорооны нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, хороодын дунд 5-р сарын 18-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгууллаа.

Тэмцээнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Хороод, Ажлын албаны албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, спортоор хичээллэх идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор гар бөмбөг, дартс, буухиа, ширээний теннис зэрэг төрлүүдээр зохион байгуулав.

4 төрөлт тэмцээний “ВОЛЕЙБОЛ” –ын төрөлд:

Тэргүүн байр     - Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо

Дэд байр            - Нутгийн удирдлага, цахим хөгжлийн  хороо                              

Гутгаар байр      -Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо 

“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ий холимог хос төрөлд:

Тэргүүн байрыг  -Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны тамирчин, Борнуур сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат, Заамар сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Болормаа             

Дэд байрыг   -Хот суурин, үйдвэрлэл, үйлчилгээ,  дэд бүтцийн хөгжлийн хорооны тамирчин, Баян сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгс, Борнуур сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Должмаа

Гутгаар байрыг  -Нутгийн удирдлага, цахим хөгжлийн  хорооны тамирчин,  Аргалант сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Нямдорж, Ажлын албаны ажилтан Н.Энхбүрэн                            

“ДАРТС”-ЫН ТӨРӨЛД

Тэргүүн байр         - Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо

Дэд байр                -Хүний эрх өргөдөл гомдлын хороо

Гутгаар байр          -Нутгийн удирдлага, цахим хөгжлийн  хороо                          

“БУУХИА” ТӨРӨЛД

Тэргүүн  байр   - Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо

Дэд  байр          - Нутгийн удирдлага, цахим хөгжлийн  хороо                              

Гутгаар байр -Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны баг тамирчид хүртлээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо тэргүүлэн, “Шилжин явах цом”-ын эзэн болж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%