Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДАРГА СТЕФАНИ БУРРИ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-05-18

Өнөөдөр /2022.05.18/ Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа, Хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Тансагмаа нарыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон ИТХ-ын Ажлын албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Швейцарын хөгжлийн агентлагаас Ховд аймгийн олон салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран:
• 2018 онд ИТХ-ын хороодоос иргэдийн оролцоотой хяналтыг хэрэгжүүлэх нь төсөл,
• 2020 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурал-Залуучуудын оролцоо-эерэг хандлага төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм.
Мөн аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, сумын болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн сургалт, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийн сургалт, Эмэгтэй төлөөлөгчдийн манлайлал зэрэг 6 удаагийн сургалтыг хамтран хийж 1191 хүнийг хамруулж, амжилттай зохион байгуулсан байна.
Уулзалтаар хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, зохион байгуулсан сургалтуудын үр дүн, ач холбогдлын талаар хэлэлцэж, санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%