Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЗАВХАН АЙМАГТ МОД ТАРИХ АЯНЫ НЭЭЛТ ӨНӨӨДӨР /2022.05.14/ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-05-14

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд завхан аймагт мод тарих аяны нээлт өнөөдөр /2022.05.14/ зохион байгуулагдлаа.

    Аймгийн ИТХ-ын ажлын алба энэхүү хөдөлгөөнд нэгдэж “ХУТАГТЫН ХҮРЭЭЛЭН”-д 80 ширхэг чацарганын суулгацыг тарьсан ба цаашид тарьсан суулгацынхаа арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллах юм. 

  Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт буюу дулаарлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

    Тиймээс  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвхи санаачлагатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4472
3113 / 70%
858 / 19%
246 / 6%
255 / 6%