ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-ын 8 дугаар Хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын Зөвлөлийг шинээр байгуулсан.
ИТХ-ын Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажиллах юм.
Тус Зөвлөл нь өнөөдөр /2022.04.19/ анхдугаар хурлаа хийж, “Сумын ИТХ-ын Зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай”, “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлөөс 2022 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай”, Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт урамшуулал олгох тухай”, “Сумын ЕБС-ийн Хамран сургах тойрог шинэчлэн тогтоолгох асуудлыг хэлэлцүүлэх тухай” асуудлуудтай танилцаж шийдвэрлэлээ.