Журам нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, тохижуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах стандартын дагуу орц, гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах, тохижуулах, буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.