АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР, ШУТИС-ИЙН БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Г.БАТТҮВШИН НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Гэрээнд аймгийн урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тулгуурлан бизнес загвар, дэвшилтэт технологи шингэсэн оновчтой шийдлүүдийг нутагшуулах, орон нутгийн ажиллах хүчнийг чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлт ба бизнесийг дэмжих ажиллах, төрийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, ИХ СУРГУУЛЬ-ОРОН НУТАГ-ХУВИЙН ХЭВШЛИЙН хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа, туршилт, сургалтын зэрэг олон хамтран хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Талууд аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих хөгжлийн төслүүдийн талаар ярилцаж, төлөвлөлт, гүйцэтгэлд тулгамдаж байгаа асуудалд шийдэл гаргах, цаашид хамтран ажиллах боломжийг тодорхойлсноороо онцлогтой байв.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4196