Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДУУТ СУМЫН ХӨХ БЭЛЧИР БАГИЙН МАЛЧИН Б.ЭРДЭНЭЦОГТ, Б.ПҮРЭВСҮРЭН НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-24

Дуут сумаас төрөн гарсан аймгийн аварга малчнаар Хөх бэлчир багийн малчин Б. Эрдэнэцогтын хот айл нэрлэгдэж байна.
Далайн түвшинээс дээш 4800 орчим метрийн өндөрт байрладаг Үхэр чулуу хэмээх газар өнөтэй сайхан хаваржиж байгаа Б.Эрдэнэцогтынх үхэр жилд гаргасан амжилтаараа шалгаран аварга малчин болжээ.
Жилийн эцсээр Б.Эрдэнэцогтынх 1100 толгой мал тоолуулжээ. Нутгийн онцлогт тохируулан Сарлаг үхэр, хонин сүргийг голчлон өсгөдөг байна. Аймгийн аварга малчин Б. Эрдэнэцогт Б.Пүрэвсүрэн нар хоёул малч удамтай.
Аварга малчин Эрдэнэцогтын аав З.Баатархүү нь 2019 онд алтан төлийн эзний шагнал хүртэж байсан бол ийнхүү 4 жилийн дараа Б.Эрдэнэцогт аймгийн аварга малчин болж нутаг усныхаа малчин түмний баяр бахдалыг хүртлээ.
Малчин Б.Эрдэнэцогт нь сумын мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжтэй байнгын гэрээтэй ажиллаж, мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, эрүүл сүрэгтэй болсон нь хүнсний аюулгүй байдал ханган нийлүүлэлт талдаа онцгой анхаардаг малчдын нэг гэдгийг баталж байгааг салбарынхан онцолж байсан.
Аваргынх нутгийн шилмэл хээлтүүлэгчийг сонгож сайжруулагчаар ашигласнаар нэг малаас авах махны гарцыг нэмэгдүүлж, таваарлаг чанарыг нь дээшлүүлж чадсан байна.
Тухайлбал: сүүлийн 3 жилийн хугацаанд хурдан угшлын азарга 3, бух 3, хуц 6, ухна 5-ыг бойжуулж өөрийн сумдын малчдын захиалгаар нийлүүлсэн байна.
Мөн нутгийн залуу малчдын залгамж халааг дэмжих, цөөн тооны малтай залуу малчдаа дэмжин ажиллаж 3 өрхийг бог бод нийлсэн 400 орчим малаар малжуулж, мал маллах арга ухаанаа зааж зөвлөж яваа хүндтэй нэгэн гэлээ.
Малчдын хувьд хэдий чинээ хадлан тэжээлээ сайн базаана төдий чинээ өвөл хаврыг хохирол багатай даван туулж чадна гэж үздэг.
Энэ ч утгаараа Б. Эрдэнэцогт малчных Битүүт, Битүүтийн таг гэх газраас жил бүр байгалийн хадлан 1-2 тонныг хураан авахын зэрэгцээ хужир 2-3 тонн, гар тэжээл 2 тонныг бэлтгэж өвөлжөө, хаваржаа худаг усаа үлгэр жишээ засан тохижуулж малын хорогдолгүй жилбэ сайтай урин цагтаа золгодог гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%