Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДӨРГӨН СУМЫН МАЛЧИН Б.ДАШДЭНДЭВИЙНХ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО

2022-03-23

Аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Дөргөн сумын Агваш багийн малчин Б.Дашдэндэвийнх “Чаргатын хоёр толгой” хэмээх газарт хаваржиж байна.
Чаргатын уул, Агваш арлаас эхлээд Увс нуурын хөвөө хүртэл отор нүүдэл хийж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж яваа малчин Б.Дашдэндэв, түүний гэргий П.Үржинханд нар малч удамтай. Тухайлбал, П.Үржинхандын аав Л.Пүрэв 2010 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бол түүний өвөг эцэг О.Ням социализмын их бүтээн байгуулалтын үе буюу 1946 онд “Улсын аварга малчин” хэмээх хүндтэй алдар цолны болзол хангаж байжээ.
Аймгийн аварга малчин Б.Дашдэндэвийнх Увс аймгийн Өлгий сумын улаан ямаа, Дорнодын илүү нугаламтай хуц зэргийг авч, малынхаа үүлдэр угсааг сайжруулж байна.
Эднийх сүүлийн гурван жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа бөгөөд энэ хавар 300 гаруй төл мал хүлээн авахаас мал төллөлт 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Ийнхүү малчин Б.Дашдэндэвийн гэр бүл Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багаас тодорсон 16 дахь “Аймгийн аварга малчин”-аар нэрлэгдэж байна. Тус малчин өрх сум орон нутгийнхаа залуу малчдыг дэмжин ажиллаж, сүүлийн гурван жилийн хугацаанд 2-3 малчинг малжуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%