Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2022-03-28

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2021 оны 376 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтцийг 2 хэлтэс, 12 хүртэл орон тоотой байхаар тогтоосон. Үүний дагуу аймгийн ИТХ-ын 2022 оны 8 дугаар хуралдаанаар ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, ажлын албаны мэргэжилтнүүдийн албан тушаалын тодорхойлолтуудыг шинэчлэн зөвшөөрөл авахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна.
Хууль, тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах хугацаа өөрчлөгдөж, өнөөдөр буюу 2022 оны 3-р сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нар төрийн албан хаагчдын энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөг боловсруулахад иргэд, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар зорилтууд дэвшүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%