СУМЫН ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС #ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Шарын гол сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс архи, тамхины хор уршиг, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх “ДЭВЖЭЭ” тэмцээнийг сумын төрийн болон төрийн өмчит байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Сумын хэмжээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ард иргэд, ААНБ, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Эрүүл мэндийн төв, Гал түймэр унтраах, Аврах 55-р анги, 2-р сургууль, 14 дүгээр цэцэрлэг, 19-р цэцэрлэг нийт 5 багийн 42 алба хаагчид идэвхтэй оролцож
Тэргүүн байранд 2-р сургууль,
Дэд байранд 19-р цэцэрлэг,
Гуравдугаар байранд Эрүүл мэндийн төв тус тус байр эзэлж
Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.