Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛ, АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН НАР БАТСҮМБЭР СУМАНД АЖИЛЛАЛАА

2022-03-25

Казак түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар Батсүмбэр суманд ажиллалаа. Батсүмбэр суманд 200-аад өрхийн 600 гаруй Казак иргэд амьдарч байна. Наурызын баяр нь зөвхөн казак түмний баяр төдийгүй дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баяр юм. Төв аймагт суурьшин амьдарч буй казак иргэд өөрсдийн өв соёл, уламжлалаа хадгалан үлдэж, залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлж буйд баяртай байгаагаа ИТХ-ын дарга мэндчилгээндээ илэрхийллээ.
Мөн энэ үеэр Батсүмбэр суманд улс, орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлуудын явц, эрүүл мэнд, боловсролын салбарын нөхцөл байдалтай танилцаж зарим тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%